Хувь тавилан
Нойр хүрдэггүй ээ.
Би гэдэг хүн хувь тавиланд итгэдэг юм. Би ямар нэгэн шашин шүтдэггүй зүгээр л хувь тавилан, бурхан гэж байдаг байхаа гэж ...
Нээрээ би яагаад би болж төрсөн юм болоо... Би хэн нэгэн өөр хүн Ж.Буш, В.Путин, эсвэл алдартай жүжигчин, спортын тамирчин ч юмуу, эсвэл бүүр Бат, Дорж, Цэцгээ болж төрөхгүй яагаад би болж төрсөн болоо гэж ... боддог юм.
Зарим хүн хичээгээд амжилтад хүрдэг бол зарим нь хичнээн хичээгээд алдаж, осолдож, гэмтэж, зорилго нь талаар болох нь ч бий. Зарим нь төрөөд л үхчихнэ. Зарим нь урт удаан насална. Зарим нь ид залуу насандаа хорвоог орхино. Зарим нь сайхан гэр бүлд төрөөд, төдийлөн зовлон үзэлгүй сайхан амьдарч байхад зарим нь ядуу тарчиг, өлсгөлөн, гудамжаар тэнэж хорвоог хараан зүхэж өсөж торниж байх жишээтэй. Нэг нь инээж баясаж байхад, нөгөө нь өвчин, зовлонд шаналан уйлж суудаг.
Тиймээ энэ бүхнийг бодоод үзэхээр цаанаасаа төөрөг тавилан байгаа ч юм шиг.
Гэхдээ би хувь тавиланг гадаад орчноос биш хүний дотоод сэтгэл, сэтгэхүй, оюун ухаан, зан чанараар нь дамжин илэрдэг байх гэж бодох юм. Ухаантай хүн, тэнэг хүн гэж байдаг. Магадгүй олон хүн тэгж боддог ч байж магад. Хүн бүр цаг ямагт л ямар нэг шийдвэр гаргадаг тэр шийд нь онох нь ч байна. алдах нь байна. Тэрхүү шийдвэр, оюун ухаанаас нь хувь тавилан нь илэрдэг байх гэж ... Харин бүгд онох, алдах эсэхээ мэдэхгүй. Өөрөөр хэлбэл 1 минут, 1 секундийн дараа юу болохыг хэн ч мэдэхгүй. Ингээд сууж байтал дэлхий сөнөчих ч юм билүү бүү мэд /хэ хэ муу ёр/.
Би ч энд ингээд сууж байгаа нь миний өөрийн шийд ч гэлээ бас л тэр нэгэн хүн байгаагүй бол ... гэж боддог юм. За тэгээд аливаа зүйлийг хийснийхээ дараа өө тэгдэг байж ингэдэг байж гэж бодох биш ийм л болох ёстой юм байлгүй дээ гээд л бодчихно. Энэ бодол маань нэг талаараа их тайван хүн болгоод байх шиг. За тэгээд бас яаж ч засъя гээд засч чадахгүй зан чанар цаанаа л байгаад байх шиг. Өөрийгөө эвдэж чадах болов уу гээд л... хааяа бодох юм.
Гэхдээөөртөө итгэж бас хувь тавиландаа ч үргэлж итгэж өөдрөг явдаг юм. Би их баян хүн /элэг бүтэн, эрх чөлөөтэй, эрүүл энх, хэнээс ч дутахгүй оюун, бодол, бас тэмцэл, хүсэл мөрөөдөл байна/ юм даа надад хувь тавилан харамгүй олон зүйлийг өгчээ. Тийм болохоор цаашдаа ч хичээнэ. Бас хэн нэгний хувь тавиланг зохиож өгөх ч байж магад шүү дээ. Хүн гэж агуу зүйл юм даа гэж ... Би ч бас л агуу юм билүү хэ хэ.
За за үг олдож үхэр холдох нь сайхан унтъя. Дээрх бичсэн зүйл өчүүхэн миний үзэл бодол төдий бөгөөд ямар нэгэн шашин, сүсэг бишрэлийг үгүйсгэх санаа огтхон ч байхгүй болно. Хэн нэгэнд харшлах зүйл байхгүй гэдэгт итгэж байна.
Та биднийг гэрэлт ирээдүй угтан авах биз ээ.
Халуун байна шүү. унтаж чадах нь уу үгүй юу. Хувь тавилааан гэж...
Сэтгэгдэл үлдээх
{
Сүүлийн хуудас
} {
3
-р хуудас Нийт хуудасны тоо:
5
} {
Дараагийн хуудас
}
|
Миний талаар:
Холбоосууд
Ангилалууд
Сүүлийн бичлэгүүд
Хог хаясан хүнийг цаазаар авъя
Хог хаясан хүнийг цаазаар авъя
Хувь тавилан
bodol
Bichih bolson ni
Найзууд
|