Хог хаясан хүнийг цаазаар авъя
Үнэндээ бол цаазаар авна ч гэж юу байхав. Бүү ай. Дээр үед намайг хүүхэд байхад Оросын Москва хотод хог хаявал 5 төгрөгөөр торгодог гэж сонсож байсан юм санаанд ороод... бичив.
Япон улс хоггүй үнэхээр цэвэрхэн юмаа. Ганц Япон ч биш ер нь өндөр хөгжилтэй орнууд тийм байдаг байлгүй дээ. Улс орны хөгжлийг илэрхийлдэг гол зүйл нь цэвэр цэмцгэр байдал, хогны асуудлийг хэрхэн шийдсэнээс харагддаг байх.
Тэгээд өөрийнхөө улс, Улаанбаатар хотоо бодохоор л хог гэж аймаар шүү... гэж.
Ер нь хогоо маш замбараагүй хаядаг. Би ч бас тэдний нэг, Монгол хүн, хог хаядаг байсан. Байсан гэдэг нь одоо бол би ерөөсөө хог хаяхгүй гэсэн үг л дээ. Энэ улсын хүмүүс, амьдарч байгаа орчин маань намайг ийм болгочихлоо. Тэгэхээр энэ орноос ганц ч гэсэн хүн хог хаядаггүй болоод эх орондоо харих нь ээ... болж л байна.
Энд хүмүүс нь яагаад ийм цэвэрч, хог хаяхгүй байгаад болоод байхад бид ягаад хогон дотроо л байгаад байнаа. Үүний учрийг бодоод үзэхэд нөгөө л хууль дурэм чанга, тэрийгээ хүн бүр ягштал биелүүлдэгтэй л холбоотой байх гэж бодлоо.
За манайхан ч ямар хууль дүрэм мөрдөх биш... гээд л бодохийн оронд ???
Бид л одооноос ярьж, хийж л байвал болох бишүү, хог хаягдлын тухай ойрын хугацаанд хүний тархинд нь ортол, биеээрээ мэдэртэл, тэгээд цэвэр орчиндоо дасаад хог дахин ил задгай хаяхгүй болтол нь яриад хэлээд, арга хэмжээ аваад торгоод ч болох нээ үзий л дээ гэсэн санаа байгаа юм. Ямар ч байсан нэг юм толгойд нь орох байлгүй бид л ухамсарлавал цэвэр орчинд амьдарч чадна шүү дээ.
Тэр жил хэзээ ч билээ манай нэгэн томоохон компани /нэрийг нь мартчихаж, МСS ч билүү Спирт балбурам ч билүү/ туул голийн хогийг цэвэрлүүлж, хог түүсэн хүмүүст оригинал пүүз (спорт гутал) өгнө гэж байсан шүү дээ. тийм ажлыг л манайхан их хийгээсэй дээ. Тэр бол их гоё ажил болсон байх гэж боддог юм. Түүнээс хойш ч тийм юм дуулдаагүй, болсон ч байж магадгүй л дээ. Манай төр засгийнхан ч гэсэн тиймэрхүү ажлуудыг сайн дэмжиж хамтран ажиллавал үр дүнд хүрэх бишүү... гэж. Хог хаягдлын тухай дүрэм, журам, хууль /хууль л лав хайгаад олсонгүй/ байгаа бол сайн мөрдүүлэхсэн, мөрдөхсөн. Уг нь манайхан торгохдоо дуртай даа. Гэхдээ цагдаа нар маань ч торгохоо урьтал болголгүй, шударгаар хог хаясан хүмүүст ухуулан ойлгуулж, өөрсдөө үлгэр дууриал үзүүлдэг байгаасай.
За тэгээд ил задгай хог хаясан хүүхэд бусдаасаа ичдэг нийгэм л бүрдүүлэх ум сан.
Үүнийг хийхэд тийм хэцүү гэж үү бид л ухамсарлаад хог хаяхгүй байвал болно доо. УИХ, холбогдох байгууллагууд нь даруйхан хууль, захирамж, тогтоол гаргаж торгох, баривчлах, захиргааны арга хэмжээ авах ч юмуу, эсвэл тэр орчмын хогыг нь өөрсдөөр нь цэвэрлүүлдэг болчихвол хүний толгойд хог гэж нэг зүйл эргэлдэх байлгүй дээ. Эрх биш том хүмүүс маань өөрсдийнх нь төлөө гэдгийг ойлгох байлгүй. Харин хүүхэд багачуул дүү нар маань биднээс суралцах бус уу.
Нийслэл хот маань шороотой ч гэсэн ядаж хоггүй бол сэтгэлд сайхан биш үү хүмүүсээ ??? гэж бодож байна даа. Бодохоосоо илүү очиж ажил хэрэг болгоход гар бие оролцоноо ...
Сэтгэгдэл үлдээх
{
Сүүлийн хуудас
} {
2
-р хуудас Нийт хуудасны тоо:
5
} {
Дараагийн хуудас
}
|
Миний талаар:
Холбоосууд
Ангилалууд
Сүүлийн бичлэгүүд
Хог хаясан хүнийг цаазаар авъя
Хог хаясан хүнийг цаазаар авъя
Хувь тавилан
bodol
Bichih bolson ni
Найзууд
|